Нойр

Нойр дутуу авах ч юм уу, хэт орой болтол ажил дээрээ суух нь сөрөг нөлөөтэй гэж бодож байна. Тимээс л ямар нэг ажил хийж байхад өдөр алдаж шөнө гэгчээр  гэдэг үг гарсан байх. Жишээ нь гэхэд л Өчигдөр яааг унтдагын даваан дээр ФБ дээр нэг найз маань Кино шейр хийсэн байхаар үзсэн, дараа нь киноныхоо талаар бодож бяслагасаар байгаад 4 хүртэл унтаагүй. Өнөөдөр ажилд дээрээ ирчээд нойронд автаад ажилын бүтээмж Zero. Тэгээд нойрны талаар судалгаа хийв. Ажил дээрээ хэт орой болтол суух маш буруу гэж боддог. Тулаанд орж орж байгаад ямар ч бэлтгэлгүй дараагийн тулаанд орохтой адил. Үүний жишээ гэвэл би 3 жил ажиллахдаа  хэт орой болтол сууж ажилсан өдөр цөөхөн тиймдээ ч 3 жилийн хугацаанд нэг ч ажлаас чөлөө авч байгаагүй, өвчилж байгаагүй амралтаа авалгүй ажилхад түлхэц болсон байж мэдэх. Манай зарим найз  хэт орой болтол сууж ажилладаг зарим өвчинд өртөмтгий, стресст өртөөд ажилдаа дургүй /сэтгэл ханамжгүй/, уур уцаартай болход шууд бусаар ч гэсэн нөлөөлж байгаа нь ажиглагдаад байдаг. Тиймээс шөнө орой унтах бас хэт орой болтол ажлах нь байгалийн хуулийн эсрэг ТОМ НҮГЭЛ гэж бодож байна.

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно. 
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ. 
Чингис хааны маань хэлсэн үг байдаг. Аливаа зүйлийн доозыг тааруулах ёстой гэсэн санаа. Тиймээс оройд 12 цаг гэхэд бүр мөсөн оффлайн горимд шилжих хэрэгтэй юм байна.

Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ийнхүү тогтоожээ

• Сая төрсөн нярай- 22-23 цаг
• 2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
• 4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
•8-10 насны хүүхэд-10-11 цаг
• 11-12 насны хүүхэд- 10 цаг
• 13-14 насны хүүхэд -9.5 цаг
• 15-16 насны хүүхэд -9 цаг
• 17-18 насны хүүхэд -8.5 цаг
• Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг
• Хөгшид- 5-7 цаг унтахад л хангалттай аж.Эх сурвалж

Comments

Popular posts from this blog

Ганцаардалын тухай хэдэн үг

Kung fu kick