Ганцаардалын тухай хэдэн үг

     Өчдөр нэг нэвтрүүлэг хальт үзэж байсан чинь ганцаардлын талаар ярьж байна. Ганцаардал зарим хүнд амжилт алдар нэрийг авчирдаг байхад зарим  хэсэгт нь нөгөө ертөнц рүү явах тийзийг атгуулдаг гэжийнэ. Аа бас сүүлийн үед бид ухаалаг гэгдэх төхөөрөмжүүдээс улам бүр хамааралтай болж хүмүүс хоорондын амьд харилцаанаас хөндийрүүлж нэг тийм сонин ганцаардлыг бий болгож байна. Хамгийн аюултай нь уг ганцаардалд орсон хүн өөрийгөө ганцаардалд орсон байна гэдгээ анзаардгүй юм байна. Ганцаардал гэснээс ганцаардаж байсан түүхээсээ цухас тэмдэглэн үлдээхээс. Тэртээ 1980-аад оны дунд үеэс жоохон хойно эхийн хэвлийд ууганаа хүү ганцаархнаа байлөө. Тэхэд аймаар ганцаардаад 9 сар л тэссэн. Тэгээд ганцаардлаас салж билээ.1990-ээд он байсан санагдаж байна ардчилсан хувьсгал дөнгөж ялсан зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй тийм хүнд үе байсан санагдаж байна. Цэцэрлэгт хүмүүжиж байлаа. тэгсэн нэг өдөр ангийн нэг хамт хүмүүжиж байсан баачка тоглоом байнга булаана дээр нь байнга цохиж өднө. Тэвчээл яваал байлаа. Нэг л өдөр чамайг ганцхан дайралтаар дуугуй болгоноо гэж бодоол байлаа. Нөгөө баачка чинь даварцан миний хоолыг асгачдын гэнэт тэвчээрийн чавхдас тас үрсээл хаячдын. Шууд хамраас нь хазаа хаясан. Тэгж хэд хоног цэцэрлэг дээр хэн ч надтай харьцахаа больж нээх их ганцаардаж билээ. Ганцхан дайралтаар дуугүй болгосныхоо шанд нь ганцаардал гэдэг бэлэг авсандаа. Аа бас өөр төрлийн ганцаардалууд байна. Хэдэн найз нартай уулзаж ганц ганц дусал пиав хүртэх санаатай уулзхад заримдаа бас ганцаарддын. нөгөө баачканууд чинь албатай юм шиг уулзалдчаад хэдэн талд ээлж ээлжээрээ утсаар ярьчна. 5 үг олигтойхон сольсон ч юм байхгүй тэгээл гэрийн зүг явж байх жишээний. Ер нь бодоод байсан чинь ганцаардал гэдэг хийсэн үйлдлийнхээ эерэг, сөрөг байдлаас эсвэл арьс өнгө, шашин шүтлэг, царай төрх, өндөр нам, ухаан гэж зүйлийн урт богиноороо цөөнх болвол ганцаардал гэдэг шагналыг хүссэн хүсээгүй авдаг эд юм байна бодоод байхнээ.

Эерэг ганцаардал байна байна. Гэртээ хөлбөмбөг үзээд сууж байхад гэрийхэн байхгүй бол ганцаараа буйдан дээр тухалсан шээг ганц хоёр дусал пиав хүртэж үзэнгээ багаа дэмжээл гоааал гээл орилоол үзэх  сайхан шүү. Бас ажлаа тараад ганцаараа элдвийн тэнэг тэнэг бодлууд хөврүүлэн гэрлүүгээ алхах бас сайхан. Үүнээс үзхэд бас ганцаардал надад эрх чөлөөг бичкээн ч гэсэн мэдрүүлдэг юм байна. Заза ингээд дуусгы явж ганцаарды :-)

Comments

Popular posts from this blog

Kung fu kick

Нойр