Posts

Showing posts from 2013

Ойрын үед

Image
Ойрын үед.., Зарим хүмүүс хайр майраа олоол би байхгүй ээ. Өдөр болгон заримдаа бүүр өдөрт хэд хэдэн удаа дурлаад зүрхээр хатгуулаад сүүлдээ зүрх ачаалалаа даахаа болих шинжтэй. Аргагүйшт ганц хүнд зориулсан эдийг олон хүнд зориулхаар аргагүйм дөө ккк. Миний амьдрал бол funny байна дөө. Нормоо Хэтрүүлэхгүй гэж хичээвч Харахгүй байхын аргагүй дурлахгүй байхын аргагүй  Тийм сайхан амьтад бас байгаад бхымаа ямар кэцүү юм бэ. Ккк 

Аква орчин.

Image
Бага насны хоббины нэг болох аквариумны загас тэжээх хоббигоо дахин сэргээхээр шийдээд аквариум бусад хэрэгслүүдээ авчлаа. Оюутан болоод загаснуудыг маань арчлах хүн байхгүй. Амьтан үхүүлээд яахав гэж бодоод хамаг юмаа нэг найздаа өгчиж билээ. Одоо ч бүх зүйл цэгцрээд яг л тэжээдэг цаг мөч.  Одоо загасныхаа орчинг бүрдүүлчээд дараа 7 хоногоос загаснуудаа аваал тэжээж эхлэнэ дээ. Яваандаа хэдэн аквариум нэмж тавиад гэрийнхээ нэг хэсгийг аква орчин болгоноо. Оюутны ангиас ажилчин ангид орсноосоо хойш хөлбөмбөг үзхээс өөр онц зүйл сонирхол татхаа ч болиод байсан. Боломжтой болхоороо тэжээнэ гэж бодоол байдаг байсан. Ингэж дахин эргэн ирэлт хийдэг байж.

7 сар

         Бага байхад наадам бол хүсэн хүлээдэг баярын тэргүүн эгнээнд залардаг баярын нэг байж дээ. Одоо ч дээ тийм биш болж наадмаар ажлаа хийсэн шиг наадмыг өдрүүдийг өнгөрөөж байх шив. Найз нартайгаа уулзаж ганц нэг дусал пиав ууя гэсэн  нээх тийм уулзах хүсэл төрөөч гүй ажилтай байна гэж худлаа хэлээл мурикари хийгээ хаясан. Ер нь сүүлийн үед их зожиг маркын болжээх шиг байна. Хүмүүстэй уулзаад ганц нэг дусал пиав уухаар нээх уумааргүй санагдаад гэрлүүгээ бушуухан харимаар санагддаг болж. Юм ярихаар яриа нь ч нээх сонирхолтой биш худлаа инээж байгаал бушуухан гэрлүүгээ явж байгаам. Нээх кайф авчхаар сонирхолтой зүйл олж хийхиймсан.

Ганцаардалын тухай хэдэн үг

Image
     Өчдөр нэг нэвтрүүлэг хальт үзэж байсан чинь ганцаардлын талаар ярьж байна. Ганцаардал зарим хүнд амжилт алдар нэрийг авчирдаг байхад зарим  хэсэгт нь нөгөө ертөнц рүү явах тийзийг атгуулдаг гэжийнэ. Аа бас сүүлийн үед бид ухаалаг гэгдэх төхөөрөмжүүдээс улам бүр хамааралтай болж хүмүүс хоорондын амьд харилцаанаас хөндийрүүлж нэг тийм сонин ганцаардлыг бий болгож байна. Хамгийн аюултай нь уг ганцаардалд орсон хүн өөрийгөө ганцаардалд орсон байна гэдгээ анзаардгүй юм байна. Ганцаардал гэснээс ганцаардаж байсан түүхээсээ цухас тэмдэглэн үлдээхээс. Тэртээ 1980-аад оны дунд үеэс жоохон хойно эхийн хэвлийд ууганаа хүү ганцаархнаа байлөө. Тэхэд аймаар ганцаардаад 9 сар л тэссэн. Тэгээд ганцаардлаас салж билээ.1990-ээд он байсан санагдаж байна ардчилсан хувьсгал дөнгөж ялсан зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй тийм хүнд үе байсан санагдаж байна. Цэцэрлэгт хүмүүжиж байлаа. тэгсэн нэг өдөр ангийн нэг хамт хүмүүжиж байсан баачка тоглоом байнга булаана дээр нь байнга ц...

6 сар нь минь баяртай

Image
Алдаа оноогоор дүүрэн 6 сар чи баяртай. Алдааны  хувьд хэлэх ч юм биш. 80 алдаа.  Сүүлийн 3 сар санхүүгийн талд дээр ч баланс алдагдалтай гарсан хүндхэн сарууд үргэлжлэв. Учир нь цалингаас зээлийн төлөлт илүү гарчихав. Энэ байдлаас гарахын тулд 7 сард илүү илүү илүү их хичээн ажиллахаас. Баяртай 6 сар минь.

Сонгууль өгөв

Image
          Өнөөдөр 6 сарын 26-ний өдөр Хүйтэн ч юм шиг дулаан ч юм шиг гүү ч юм шиг сонин өдөр байлаа 2 цагаас хойш  ажил дээр хийх юм олдохгүй сонгуулиа өгөхөөр гарлаа. Гархаасаа өмнө 1 тамхи татлаа.  Би ч сонгууль өгөх нтр дээр хойрго гар л даа. Энэ миний өгч буй 2 дахь Ерөнхийлөгчийн анхны сонгууль байв. хэхэ Энэ жил хэн нэгэнээр /ээж, аавд/ шахаж шаардуулалгүй идэвхтэй гэгч нь өгөв. Цайны цагаараа очиж сонгуулийн хэсгийн хороон дээр сонгуулиа өгч сонгох эрхээ эдэлчээд ирэв. Ажил дээр ирээд залхуу хүрээд ажлын цаг дуусхыг тэсэн ядан хүлээж сууна. Өнөөдөр уул нь амралтын өдөр гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан чинь манай байгууллага иймэрхүү бүх нийтийн амралтаар амардгүй гэнээ. Би ч яаж мэдхэв шинэков болхоороо. Ажиллаад байхаас...

Алдаа

Image
Алдаа алдаа дахиж алдаж болохгүйг мэдсээр байж дахин дахин алдаа гаргадаг би ер гь алдаатай бүтээгдсэн товариш байх хэхэ. Ууганаа уул нь алдаа гэдэг зүйлээс айдгүй товариш байсан чинь нэг л мэдхэд аймаар айдаг болчиж. Урьд нь алдуул алдаг гээд тоохгүй байдаг байсан нь алдаа бага гаргахад нөлөөлдөг байсан байх. Сүүлийн хэдэн сар юу ч болоод өнгөрчив нэг алдаагаа 2,3 давтаж нтр ёстой урагшгүй хэдэн сар болж байна. Алдаа гаргахгүй байна ч гэж юу байхав гэхдээ арай дэндлээ хэхэ. Үхснийх нь алдаан дээрээс суралцах байдын тэнэг юм шиг л алдаа гаргаад байхын. Би эсвэл оюуны хомсдолтой болцон ккк.

ӨНӨӨДӨРӨӨС..

         Өмнөх ажлаасаа гараад өөр газар ажилд орсон биш дасан зохицох нь удаан санагдаад байхын. Нэг л танихгүй айлд орж ирцэн мэт мэдрэмж. Өмнөх ажилд орж байхад хэзээний гэртээ орж ирж байгаам шиг санагдаж билээ. Эсвэл миний нас нтр жаахан яваад орчин солигдхоор хэт мэдрэмтгий болоод  байгаан бол уу ёстой бүү мэд. Магадгүй дасалт гэдэг зүйл нөлөөлж ч байж магад хийж сурсан ажилдаа бүүр дассан. Ажлын байраа солихдоо цалин урамшуулал, дарамт шахалт бага нтр гэсэн үзүүлэлтүүдээр сонгосон биш дарамт шахалттай байсан нь дээр байсан ч юм шиг хуучин ажил дээрээ очхоор нэг сайхан санагдаад. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг. одоо ч хамраасаад яахав. Энэ ажилд ороогүй хуучин ажил дээрээ байсан ч бас харамсах байсан байх. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, ажилдаа идэвх санаачлагатай ажилланаа ӨНӨӨДӨРӨӨС..

Зангиа зангидах

Image

Марталт...

Сүүлийн үед аймаар мартамхай болжээ Ууганаа хүү. Өнөөдөр 11 гээд унтана гэж байсан мартчиж. Нас мас явж мавж байгаатай л холбоотой байх. Тэгээл мартахыг бол үзүүлж өгч байгаа. Ажлаа хийж байгаад хоолонд орхоо мартана. Сүүлдээ мартчиж гэдэг үг нилээн хэрэглэдэг болоод байна шд. Наад захын жишээ л гэхэд. Саяхан ажлаасаа хоцровоо. Захирал ч яагаад хоцорсын гэж асууж бна. Уучлаарай захиралаа өглөө сэрхээ мартчиж. Гэсэн инээгээл бхын. Би ямар бусад шиг худлаа хэлсэн биш. Үнэнээ өчсөн төдий. За тэр ч яаахав нас мас явсан гэснээс үхэхээ мартаж онигоонд орох  вий дээ. Тэгвэл ёстой нүдий булай болох байлнүй. Овоо боломжын хэдэн оймс элээж байгаад үхэх юмсан. Аа бас эхнэр авч хүүхэдтэй болхоо мартчих вий дээ. Мартахгүйн тулд энд сийрүүлэн үлдээв. 12/21 ний талаарх миний таамаглал Бурхан гэж над шиг мартамхай нөхөр байдым шиг бгаан. 12/21 нд дэлхий сөнөнө гээд бсан яаасан. Би бодоод бгаан. Тэр өдөр 5 дахь өдөр байсан ах гар өөр нэг бурхантай хамт баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэж  ...