Posts

Showing posts from October, 2013

Ойрын үед

Image
Ойрын үед.., Зарим хүмүүс хайр майраа олоол би байхгүй ээ. Өдөр болгон заримдаа бүүр өдөрт хэд хэдэн удаа дурлаад зүрхээр хатгуулаад сүүлдээ зүрх ачаалалаа даахаа болих шинжтэй. Аргагүйшт ганц хүнд зориулсан эдийг олон хүнд зориулхаар аргагүйм дөө ккк. Миний амьдрал бол funny байна дөө. Нормоо Хэтрүүлэхгүй гэж хичээвч Харахгүй байхын аргагүй дурлахгүй байхын аргагүй  Тийм сайхан амьтад бас байгаад бхымаа ямар кэцүү юм бэ. Ккк 

Аква орчин.

Image
Бага насны хоббины нэг болох аквариумны загас тэжээх хоббигоо дахин сэргээхээр шийдээд аквариум бусад хэрэгслүүдээ авчлаа. Оюутан болоод загаснуудыг маань арчлах хүн байхгүй. Амьтан үхүүлээд яахав гэж бодоод хамаг юмаа нэг найздаа өгчиж билээ. Одоо ч бүх зүйл цэгцрээд яг л тэжээдэг цаг мөч.  Одоо загасныхаа орчинг бүрдүүлчээд дараа 7 хоногоос загаснуудаа аваал тэжээж эхлэнэ дээ. Яваандаа хэдэн аквариум нэмж тавиад гэрийнхээ нэг хэсгийг аква орчин болгоноо. Оюутны ангиас ажилчин ангид орсноосоо хойш хөлбөмбөг үзхээс өөр онц зүйл сонирхол татхаа ч болиод байсан. Боломжтой болхоороо тэжээнэ гэж бодоол байдаг байсан. Ингэж дахин эргэн ирэлт хийдэг байж.