Posts

Showing posts from May, 2013

ӨНӨӨДӨРӨӨС..

         Өмнөх ажлаасаа гараад өөр газар ажилд орсон биш дасан зохицох нь удаан санагдаад байхын. Нэг л танихгүй айлд орж ирцэн мэт мэдрэмж. Өмнөх ажилд орж байхад хэзээний гэртээ орж ирж байгаам шиг санагдаж билээ. Эсвэл миний нас нтр жаахан яваад орчин солигдхоор хэт мэдрэмтгий болоод  байгаан бол уу ёстой бүү мэд. Магадгүй дасалт гэдэг зүйл нөлөөлж ч байж магад хийж сурсан ажилдаа бүүр дассан. Ажлын байраа солихдоо цалин урамшуулал, дарамт шахалт бага нтр гэсэн үзүүлэлтүүдээр сонгосон биш дарамт шахалттай байсан нь дээр байсан ч юм шиг хуучин ажил дээрээ очхоор нэг сайхан санагдаад. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг. одоо ч хамраасаад яахав. Энэ ажилд ороогүй хуучин ажил дээрээ байсан ч бас харамсах байсан байх. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, ажилдаа идэвх санаачлагатай ажилланаа ӨНӨӨДӨРӨӨС..