Сүүлийн үед аймаар мартамхай болжээ Ууганаа хүү. Өнөөдөр 11 гээд унтана гэж байсан мартчиж. Нас мас явж мавж байгаатай л холбоотой байх. Тэгээл мартахыг бол үзүүлж өгч байгаа. Ажлаа хийж байгаад хоолонд орхоо мартана. Сүүлдээ мартчиж гэдэг үг нилээн хэрэглэдэг болоод байна шд. Наад захын жишээ л гэхэд. Саяхан ажлаасаа хоцровоо. Захирал ч яагаад хоцорсын гэж асууж бна. Уучлаарай захиралаа өглөө сэрхээ мартчиж. Гэсэн инээгээл бхын. Би ямар бусад шиг худлаа хэлсэн биш. Үнэнээ өчсөн төдий. За тэр ч яаахав нас мас явсан гэснээс үхэхээ мартаж онигоонд орох вий дээ. Тэгвэл ёстой нүдий булай болох байлнүй. Овоо боломжын хэдэн оймс элээж байгаад үхэх юмсан. Аа бас эхнэр авч хүүхэдтэй болхоо мартчих вий дээ. Мартахгүйн тулд энд сийрүүлэн үлдээв. 12/21 ний талаарх миний таамаглал Бурхан гэж над шиг мартамхай нөхөр байдым шиг бгаан. 12/21 нд дэлхий сөнөнө гээд бсан яаасан. Би бодоод бгаан. Тэр өдөр 5 дахь өдөр байсан ах гар өөр нэг бурхантай хамт баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэж ...