Pages

2016/02/10

Энэ сармагчин жилдээ

Энэ сармагчин жилдээ сайн зүйлд ойрхон саар зүйлээс хол явна. :-)

2014/02/08

Нойр

Нойр дутуу авах ч юм уу, хэт орой болтол ажил дээрээ суух нь сөрөг нөлөөтэй гэж бодож байна. Тимээс л ямар нэг ажил хийж байхад өдөр алдаж шөнө гэгчээр  гэдэг үг гарсан байх. Жишээ нь гэхэд л Өчигдөр яааг унтдагын даваан дээр ФБ дээр нэг найз маань Кино шейр хийсэн байхаар үзсэн, дараа нь киноныхоо талаар бодож бяслагасаар байгаад 4 хүртэл унтаагүй. Өнөөдөр ажилд дээрээ ирчээд нойронд автаад ажилын бүтээмж Zero. Тэгээд нойрны талаар судалгаа хийв. Ажил дээрээ хэт орой болтол суух маш буруу гэж боддог. Тулаанд орж орж байгаад ямар ч бэлтгэлгүй дараагийн тулаанд орохтой адил. Үүний жишээ гэвэл би 3 жил ажиллахдаа  хэт орой болтол сууж ажилсан өдөр цөөхөн тиймдээ ч 3 жилийн хугацаанд нэг ч ажлаас чөлөө авч байгаагүй, өвчилж байгаагүй амралтаа авалгүй ажилхад түлхэц болсон байж мэдэх. Манай зарим найз  хэт орой болтол сууж ажилладаг зарим өвчинд өртөмтгий, стресст өртөөд ажилдаа дургүй /сэтгэл ханамжгүй/, уур уцаартай болход шууд бусаар ч гэсэн нөлөөлж байгаа нь ажиглагдаад байдаг. Тиймээс шөнө орой унтах бас хэт орой болтол ажлах нь байгалийн хуулийн эсрэг ТОМ НҮГЭЛ гэж бодож байна.

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно. 
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ. 
Чингис хааны маань хэлсэн үг байдаг. Аливаа зүйлийн доозыг тааруулах ёстой гэсэн санаа. Тиймээс оройд 12 цаг гэхэд бүр мөсөн оффлайн горимд шилжих хэрэгтэй юм байна.

Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ийнхүү тогтоожээ

• Сая төрсөн нярай- 22-23 цаг
• 2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
• 4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
•8-10 насны хүүхэд-10-11 цаг
• 11-12 насны хүүхэд- 10 цаг
• 13-14 насны хүүхэд -9.5 цаг
• 15-16 насны хүүхэд -9 цаг
• 17-18 насны хүүхэд -8.5 цаг
• Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг
• Хөгшид- 5-7 цаг унтахад л хангалттай аж.Эх сурвалж

#Thankyou Vida

Цагтаа Рио, Вида 2 маань хамгийн шилдэг /Ихэр цамхаг/ хамгаалалтын хослол болж ямар ч баг, ямар ч багын фанатууд багтаа  авахыг хүсч  шүлсээ гоожуулдаг байлаа.  Ямарч багыг шээсийг нь гоожуулаад мөрөөдлийн театраас буцаадаг байсныг бид гэрчилнэ. Бидний төлөө хангалттай ихийг хийсэн. Тэр 2-оос өшөө ихийг шаардах нь нүгэл болох биз. Сайн капитан, бидний бахархал жинхэнэ Улаан чөтгөр. Баярлалаа Вида.

2014/01/26

Kung fu kick

19 жилийн өмнөх энэ өдөр Хаан Кантона өөрийн нэрийн хуудас болсон Kung fu kick-ээ Crystal place тай тоглосон тоглолт дээр нэгэн азгүй фанат руу хийж байжээ. Манайд 5 улирал тоглож 143 тоглолтонд оролцож 64 гоол, Пл-н 5 цом авчирсан. Ид гялалзаж байх 30 насандаа зодог тайлсан ‪#‎Хаан‬ .

2013/10/16

Ойрын үед

Ойрын үед.., Зарим хүмүүс хайр майраа олоол би байхгүй ээ. Өдөр болгон заримдаа бүүр өдөрт хэд хэдэн удаа дурлаад зүрхээр хатгуулаад сүүлдээ зүрх ачаалалаа даахаа болих шинжтэй. Аргагүйшт ганц хүнд зориулсан эдийг олон хүнд зориулхаар аргагүйм дөө ккк. Миний амьдрал бол funny байна дөө.
Нормоо
Хэтрүүлэхгүй гэж хичээвч
Харахгүй байхын аргагүй
дурлахгүй байхын аргагүй 
Тийм сайхан амьтад бас байгаад бхымаа ямар кэцүү юм бэ. Ккк 

2013/10/12

Аква орчин.

Бага насны хоббины нэг болох аквариумны загас тэжээх хоббигоо дахин сэргээхээр шийдээд аквариум бусад хэрэгслүүдээ авчлаа. Оюутан болоод загаснуудыг маань арчлах хүн байхгүй. Амьтан үхүүлээд яахав гэж бодоод хамаг юмаа нэг найздаа өгчиж билээ. Одоо ч бүх зүйл цэгцрээд яг л тэжээдэг цаг мөч.  Одоо загасныхаа орчинг бүрдүүлчээд дараа 7 хоногоос загаснуудаа аваал тэжээж эхлэнэ дээ. Яваандаа хэдэн аквариум нэмж тавиад гэрийнхээ нэг хэсгийг аква орчин болгоноо. Оюутны ангиас ажилчин ангид орсноосоо хойш хөлбөмбөг үзхээс өөр онц зүйл сонирхол татхаа ч болиод байсан. Боломжтой болхоороо тэжээнэ гэж бодоол байдаг байсан. Ингэж дахин эргэн ирэлт хийдэг байж.

2013/07/12

7 сар

         Бага байхад наадам бол хүсэн хүлээдэг баярын тэргүүн эгнээнд залардаг баярын нэг байж дээ. Одоо ч дээ тийм биш болж наадмаар ажлаа хийсэн шиг наадмыг өдрүүдийг өнгөрөөж байх шив. Найз нартайгаа уулзаж ганц нэг дусал пиав ууя гэсэн  нээх тийм уулзах хүсэл төрөөч гүй ажилтай байна гэж худлаа хэлээл мурикари хийгээ хаясан. Ер нь сүүлийн үед их зожиг маркын болжээх шиг байна. Хүмүүстэй уулзаад ганц нэг дусал пиав уухаар нээх уумааргүй санагдаад гэрлүүгээ бушуухан харимаар санагддаг болж. Юм ярихаар яриа нь ч нээх сонирхолтой биш худлаа инээж байгаал бушуухан гэрлүүгээ явж байгаам. Нээх кайф авчхаар сонирхолтой зүйл олж хийхиймсан.